- This event has passed.
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” сургалтад хүүхэд залуусыг урьж байна.
2022-06-16 -- 08:00 ->17:00
Free
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа нь хөдөлмөрийн зах зээлд ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой ухаалаг, бодитой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлдэг сургуулийн болон сургуулиас гадуурх үйл ажиллагаа юм. Иймд суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааны гол үүрэг нь ЕБС –ийн ахлах ангийн сурагчдад чиглэсэн тэднийг цаашид үр дүнтэй ажиллахад туслах, өөрийнхөө өмнө болон бусад хүмүүсийн эдийн засаг, сайн сайхан амьдралд хариуцлагатай ажиллаж сурахад чиглүүлэхэд оршино. Суралцагчдыг хүсэл эрмэлзэлтэй, ажил мэргэжлийн өргөн хүрээтэй боломжид нээлттэй ханддаг, ирээдүйн ажил мэргэжил, сургалтын талаар сайтар тунгаасан, бодитой шийдвэр гаргадаг байхад дэмжиж туслах зорилго бүхий сургалт үйл ажиллагаа юм. Насан туршийн боловсролын төвийн мэргэжлийн чиг баримжаа олгох танхимаас зохион байгуулдаг “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” сургалтад хүүхэд залуусыг урьж байна. Сургалт үнэ төлбөргүй.